29.09.2017 · niitlelch.mn (Archiv) · Archiv

“Алтан цамхаг”-ийн эзнээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК тодорлоо.

Монгол улсад телевизийн салбар үүсэж, хөгжсөний 50 жилийн ойн баярын хүрээнд Монголын Телевизийн салбарын түүхэнд мөнхөрсөн шилдгүүдэд “АЛТАН ЦАМХАГ” шагнал гардуулах ёслол энэ сарын 27-ны өдөр боллоо. Энэ үеэр Телевизийн салбарыг дэмжигч шилдэг байгууллага, “Алтан цамхаг”-ийн эзнээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “MCS Холдинг” ХХК, “Голомт” банк, “Хаан” банк, “Худалдаа хөгжлийн банк”, “АПУ” ХК тодорсон.

“АЛТАН ЦАМХАГ” шагналыг гардан авах үеэр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал, Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Техникийн шинжлэх ухааны доктор Х.Бадамсүрэн Телевизийн салбарын нийт уран бүтээлч, үе үеийн ажилтнуудад хандаж баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.