Хөвсгөл аймагт хоёр настай хүүхэд тогонд цохиулж нас баржээ
Linked automatically by name · ⚑ Report an error
Тавдугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд хоёр настай эрэгтэй хүүхэд тогонд цохиулж нас баржээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын тавдугаар багт 2 настай эрэгтэй хүүхэд тасарсан цахилгааны утасны үзүүрээс барьж, цахилгаан хүчдэлд цохиулж, нас барсан" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Урьдчилсан байдлаар хүүхэд модон шонгийн доод ёзоор өмхөрч унаснаас болж цахилгааны утас тасарсан байсныг барьсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Хэргийг тус аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.