30/09/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Монгол Мьянмарын Засгийн газрын хоорондын 3 дахь хэлэлцээр

Linked automatically by name · ⚑ Report an error

Бүгд Найрамдах Индонез Улсын Балид 9 сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй АСЕМ-ын Тээврийн сайд нарын 4 дэх удаагийн чуулга уулзалтын үеэр Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улстай Агаарын харилцааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Тэрээр Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Тээвэр, холбооны сайд Тант Синь Маунгтай уулзаж, Монгол Улс, Мьянмарын холбооны Бүгд Найрамдах Улстай дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа өргөжин хөгжиж буйд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийллээ. Тус хэлэлцээр нь 2013 онд байгуулсан дипломат болон албан паспорт эзэмшигчийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээр болон 2015 онд байгуулсан Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн дараа байгуулагдаж буй Засгийн газрын хоорондын 3 дахь хэлэлцээр юм. Энэхүү Агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулагдсанаар хоёр улс хоорондын улс төр, эдийн засаг, аялал жуулчлал, тээврийн салбарын хамтын ажиллагааны хөгжилд шинэ хуудас нээгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа сайд Д.Ганбат илэрхийллээ. Хэдийгээр хоёр улс алс хол оршдог боловч Агаарын харилцааны эрхзүйн үндсийг тавьснаар цаашид илүү өргөн хүрээнд хамтран ажиллах боломж нээгдэнэ гэдэгт талууд харилцан санал нэгдэн, хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.