Зүтгүүрийн цахилгаан хөдөлгүүрийг дотооддоо засдаг боллоо
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Улаанбаатар зүтгүүрийн депогийн цахилгаан хөдөлгүүрийн цехийг ашиглалтад оруулах нээлтийн ёслол боллоо. Нээлтийн ёслолд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Зам,тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн тэргүүтэй тус нийгэмлэгийн удирдлага, төмөр замчид оролцлоо. Энэхүү цахилгаан хөдөлгүүрийн цехийг ашиглалтад оруулж, зүтгүүрийн татах цахилгаан хөдөлгүүрийн засварыг дотооддоо хийдэг болсноор гадаадад явуулж хийдэг өндөр үнэтэй засварын зардлыг бууруулж, төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай үйл ажиллагааг хангах нөхцөл боломж улам дээшлэх болно. Төмөр замын тээврийн хэмжээ өсөхийн хирээр зүтгүүрийн цахилгаан хөдөлгүүрийн их засварын ажил жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа юм. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.