02/10/2017 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Испани болон Кувейт улс Хойд Солонгосын Элчин сайдуудыг хөөжээ.
Хойд Солонгос улс өнгөрсөн сард зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийж, хоёр удаа Японы дээгүүр алсын тусгалтай пуужин харвасан билээ.
Тэгвэл энэ амралтын өдөр Испани болон Кувейт улс эх орондоо суугаа Хойд Солонгосын Элчин сайдыг эх орноосоо хөөсөн байна. Испанийн Гадаад хэргийн яам “Хойд Солонгосын Элчин сайд энэ долоо хоногийн дотор манай улсыг орхин гарах ёстой” гэж мэдэгджээ.
Пхеньян НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоол шийдвэрүүдийг зөрчиж байгааг эсэргүүцэн Кувейт улс дээрх шийдвэрийг гаргасан гэдгээ мэдэгдэв. Хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу Кувейт улсад Хойд Солонгосын олон мянган иргэн ажилладаг билээ.
Кувейт улс өнгөрөгч сараас Хойд Солонгосоос ажилчид нэмж авахгүй гэдгээ Пхеньянд илэрхийлсэн юм.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.