02.10.2017 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Шаргал үст Ука зогсохгүй!

Дайчин, хөдөлмөрч, хэзээд нэг зангаараа, ихэмсэг атлаа энгүүн, элдэв баггүй өөрөөрөө байхын сайхныг, үнэ цэнийг мэдрүүлдэг түүнээс суралцах зүйл их хэмээн түүнийг тодотгож болно.

Ганц бие статустай  байсан Ука маань одоо бол гэр бүлтэй, бяцхан хүүгийн ээж билээ. Эх хүн байхын баяр жаргалыг мэдэрч буй тэрээр, өөрийн уран бүтээлийн ажилдаа ханцуй шамлан ороод, та бидний сонсох дуртай олон ХИТ дууг төрүүлсээр байгаа.

Өөрийн гэсэн өнгө төрхийг уламжлалт хувцаслалттай хослуулсан, этгээд чамин “имидж”ийг бүрдүүлсэн тэрээр нэгэн хэв маягт баригдана гэж байхгүй. Энэ ч утгаараа түүний мэндлээд удаагүй байгаа “Don”t Stop” хэмээх уран бүтээл UB 102.5 Радион “Чарт”-ыг удаа дарааллан тэргүүлээд буй.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.