03.10.2017 · niitlelch.mn (Archiv)
· Archiv
Америкийн түүхэнд хамгийн олон хүнийг бөөнөөр нь буудан хороосон хэрэг
Ням гарагийн орой Лас Вегаст гарсан аллага нь орчин үеийн Америкийн түүхэнд хамгийн олон хүнийг бөөнөөр нь буудан хороосон хэрэг болжээ. Эцсийн дүнгээр халдлагын улмаас 50 гаруй хүн алагдаж, 400 гаруй хүн шархдсан нь батлагдаад байна.
Зэвсэгт этгээд Мандалай Бэй зочид буудлын 32 дугаар давхраас автомат буугаар кантри хөгжмийн наадмыг үзэхээр ирсэн 22 мянган хүн рүү гал нээсэн юм. Халдлагын дараахан оройн 10:08 цагт SWAT тусгай тасгийнхан зочид буудалд дайран ороход буутай этгээд алагдсан байжээ. Халдлагыг үйлдсэн цорын ганц хүн болох 64 настай, Невадагийн иргэн Стефэн Пэддок тусгай тасгийнхан орж ирэхээс өмнө өөрийгөө хороосон гэж үзэж байна.
Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.