03/10/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Барилгын материал үйлдвэрлэгчид байгаль орчныг хамгаалахад хамтрана

Нийслэлийн Байгаль орчны газар, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоотой харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, хамтран ажиллахаар боллоо. Энэхүү санамж бичиг нь түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын хууль бус олборлолтыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, Туул голын экосистемийг хамгаалах, хяналт тавих чиглэлээр төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллах чиглэлийг тогтоож байгаа юм. Хамтын ажиллагаагаар дамжуулан барилгын материал үйлдвэрлэгчид Улаанбаатар хотын хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлд сөргөөр нөлөөлөх, байгаль орчинд ээлгүй үйлдвэрлэлээс татгалзаж, олборлох салбарын хариуцлагыг нэмэгдүүлэх ач холбогдолтой ажээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.