03.10.2017 · niitlelch.mn (Archiv) · Archiv

“Оюунлаг Эрдэнэтчүүд” аян тэргүүний уншигчаа тодруулав

Аймгийн ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороо иргэдийнхээ оюунлаг бүтээлч үйл ажиллагааг дэмжихэд төрийн захиргааны болон боловсрол, соёлын байгууллагуудын хамтын ажиллагааг хангах зорилгоор “ОЮУНЛАГ ЭРДЭНЭТЧҮҮД” сэдэвт сарын аяныг санаачлан аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, БСУГ, Номын төвтэй хамтран олон ажлуудыг зохион байгуулсан.

Аяны хүрээнд “Номын баяр-2017” арга хэмжээ 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр А.Амарын талбайд боллоо. Тус арга хэмжээнд Улаанбаатар хотоос “Жикомпресс”, “Talk talk”, “Тагтаа”, “Интерном” зэрэг 16 ном хэвлэлийн газар, эрдэмтэн, судлаач Г.Аким, Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Д.Болдбаатар, Б.Баярхүү, МУГЖ Ш.Чимидцэеэ зэрэг 40 гаруй судлаач, зохиолч уран бүтээлчид ирж оролцлоо.

Арга хэмжээний үеэр Улаанбаатар хотын ном хэвлэлийн газрууд болон өдөрлөгт оролцсон зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, мөн “Шилдэг гэрийн номын сан” шалгаруулан урамшуулж, тэргүүний уншигч “Д.Нацагдорж тэмдэгтэн” шагнал гардуулах үйл ажиллагаа боллоо.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.