09/12/2016 · niitlelch.mn (Archiv)
· Archive
“Хаан” Төгсөө – 7 дахь хүнд цохилт
“King Tug” нэрээр мэргэжлийн боксын рингэн дээр 6 тоглож 6 хүнд цохилт хийж 6-0 амжилттай яваа олимд дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт манай цагаар өнөөдөр мэргэжлийн боксын карьерын долоо дахь тоглолтоо хийлээ.
Түүний энэ удаагийн өрсөлдөгч Мексикийн боксчин, мэргэжлийн боксын рингэнд 55 ялж 39 ялагдаж 1 тэнцсэн үзүүлэлттэй явж байсан Герман Мераз байлаа.
Нийт 8 үе үргэлжлэх ёстой байсан тулаанд 5 үеийн турш Төгсцогт илүүрхэж, 6 дугаар үед өрсөлдөгч тамирчин нь тоглохоос татгалзсанаар техникийн нокаутаар буулгаж авлаа.
Ингэснээр “King Tug” Төгсцогт маань мэргэжлийн боксын ринген дэх 7 тоглолтонд 7 удаа хүнд цохилтоор өрсөлдөгчөө ялсан гэсэн 100 хувийн “төгс” амжилтаа үргэлжлүүлж байна.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.