Ж.Баярмаа: ХХОАТ-ын 81 хувийг нь цалин авч байгаа 975 мянган иргэн бүрдүүлдэг
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар өнөөдөр УИХ-ын зарим гишүүд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Үнийн өсөлт, инфляциаас шалтгаалаад иргэдийн гар дээр авч байгаа цалин үнэгүйдсэн. Дундаж цалин 2.2 сая төгрөг байдаг. ХХОАТ-ын 81 хувийг нь цалин авч байгаа 975 мянган иргэн бүрдүүлдэг. Энэ татварыг нэг хувь болгож бууруулбал иргэдийн гар дээр үлдэх мөнгө бага ч болов нэмэгдэнэ. Жишээлбэл, хоёр сая төгрөгийн цалинтай хүний татвар төлөх мөнгөнөөс 180 мянган төгрөг иргэнд үлдэнэ гэсэн үг. Махны үнэ 30 мянга давсан байгаа энэ үед бага мөнгө хэдий ч нэг шуудай гурил, будааны мөнгө юм" гэлээ. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.