06/10/2017 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Нийслэлийн 5 дүүрэгт утаанаас хамгаалах маск тараана.
Хүйтний улирал эхэлж, утаа нэмэгдсэнтэй холбогдуулж Үндэсний эрүүл мэндийн нийгэмлэг санаачлан жирэмсэн ээжүүддээ утаанаас хамгаалах маск тарааж эхэлжээ. Эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудаа эхийн хэвлийд байхаас нь эхэлж хамгаалах зорилготой тус нийгэмлэгийнхэн эхний ээлжинд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгтгэлийн даргад 1000 ширхэг маскийг хүлээлгэн өгсөн байна.
Харин ирэх өдрүүдэд нийслэлийн таван дүүрэгт эрүүл мэндийн нэгтгэлээр дамжуулан хамгаалалтын маск тараахаар төлөвлөжээ.
Дүүргүүд ЭМГ-ын харьяа хороодоороо дамжуулан жирэмсэн эхчүүддээ утаанаас хамгаалах маск тараах гэнэ.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.