06/10/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Чингэлтэйн гүүрийг засварлаж дууслаа

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 18у/м гүүрийг засварлах ажлыг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлүүлж, 09 дүгээр сарын 20-ны өдөр бүрэн засварлаж, дууслаа. Уг ажлын хүрээнд 28,42м2 дам нурууны эвдрэл засварлан, төмөрбетон гүүрийн алгаслыг өргөн 14 ширхэг резинэн тулах хэсгийг сольж, нийт 28м2 төмөрбетон гүүрийн хийц элементүүдийг ган хийцээр хүчитгэж засварласан байна.

Мөн 254,8м2 дам нурууг Sika CarboDur, Sika wrap зэрэг материалаар хүчитгэж, 16,7м3 бетон зуурмагаар тулгуурыг хүчитгэн хана цутган, 9,6м3 бетоноор диафрагм, 0,65м3 бетоноор дугуй цохигч тус тус цутгасан. Түүнчлэн 1,5м3 бетон зуурмагаар ригелийг хүчитгэж, 77у/м бэхэлгээний анкер, дам нурууны хавиргыг засварлаж, хүчитгэснээс гадна гүүрний 48,2у/м хайс хашлагыг будаж, 85,6м2 дугуй цохигч, парапет будах ажлыг тус тус гүйцэтгэтгэсэн байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.