06/10/2017 · niitlelch.mn (Archiv)
· Archive
ОХУ, БНХАУ, Монгол, Ардчилсан Солонгосын циркчид “Алтан” цом хүртлээ
Монголын циркчид олон улсын “А” зэрэглэлийн циркчдийн тэмцээнээс “Алтан” цом авлаа.
Тодруулбал, БНХАУ-д болсон олон улсын циркийн 16 дахь удаагийн фестиваль болж фестивалийн дөрвөн алтан цомын эзнээр ОХУ, БНХАУ, Монгол, Ардчилсан Солонгосын циркчид тодорчээ.
Фестивальд Монгол Улсыг төлөөлөн Монголын үндэсний циркийн Н.Энхболд багштай, Т.Номуундарь ахлагчтай шидэх банз, дудартай акробатын 12 жүжигчин оролцжээ.
Монголын үндэсний циркийн жүжигчид 2016 оны хоёрдугаар сард Испанийн Фигүрес хотноо болсон Олон Улсын циркчдын V фестивалиас “Алтан” цом хүртсэн бөгөөд тэндээсээ ОХУ-ын Ижевск хотноо болсон олон улсын циркчдын XI фестивальд өрсөлдөн дахин “Алтан” цомын эзэн болж байсан юм.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.