06/10/2017 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Ахмадуудад үнэ төлбөргүй үзлэг хийлээ
Олон Улсын Ахмадын баяр, Нийслэлийн өдрийг угтан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас ахмадууддаа зориулсан олон арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай. Үүний нэг арга хэмжээг дүүргийн Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс санаачлан амжилттай зохион байгууллаа. Тус хэлтсээс магадлан итгэмжлэгдсэн “Их зайсан” эмнэлэгтэй хамтран дүүргийн ахмад настнуудад хүндэтгэл үзүүлж урьдчилан сэргийлэх үзлэгийг үнэ төлбөргүй хийсэн юм. Нийт 160 гаруй ахмад настанд зүрх судас, дотор, ЭХО, шүдний их эмч, сувилагч нар үзлэг хийж, зөвлөгөө өглөө.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.