06/10/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Монгол Улсын их сургууль Сүхбаатарын одон хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж түүхт 75 жилийн ойгоо тэмдэглэж буй МУИС-ийг Сүхбаатарын одонгоор шагналаа. Одонг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулан өгөв. МУИС-ийг Сүхбаатарын одонгоор шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсад дээд боловсролын системийн үндсийг тавьж, дээд боловсролтой мэргэжилтнийг анхлан бэлтгэн, шинжлэх ухааны олон салбарт сургалт, судалгааны ажлыг эхлүүлж, шинжлэх ухааны сэтгэлгээг хөгжүүлэн төлөвшүүлж, Монгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан,  нийгэм, эдийн засаг, хүмүүнлэгийн салбар, улс орныхоо өнөөгийн хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан тус сургуулийн үе үеийн эрдэмтэн багш, оюутан, ажилтан, албан хаагчдын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж МУИС-ийг Сүхбаатарын одонгоор шагнасугай” гэжээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.