06.10.2017 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Хөршийнхөө элгийг салаттай холин идэх гэж байсан гэнэ.

Тайландад насан өндөр болсон хөршөө хөнөөгөөд, элгийг нь идэхээр авч явсан эрийг баривчилсан байна. Махчин эрийн өгүүлснээр, хүний элэг түүний амьдралыг уртасгахад тусална гэжээ. 24 настай Паере Жонгтхонгийг Тайландын зүүн хойд зүгт орших Бынгхан мужийн Донг Суанг тосгонд баривчилсан тухай Sun мэдээлжээ. Уг эр өөрийн хөрш 79 настай Тан Лун-убоныг хөнөөсөн болохоо цагдаад хүлээсэн байна. Залуу эр хөршийндөө байнга зочилдог байсан бөгөөд хэрэг гарах өдөр очихын өмнө метамфетамин хэрэглэж, марихуан хэрэглэсэн байжээ. Ингээд тэр хоёр ярилцаж байх явцад хөрш нь түүний эцгийг хөнөөсөн болохоо хэлсэн гэнэ. Үүнийг сонссон залуу эр ихэд уурсан хөршөө хэд хэд  хутгалан хөнөөгөөд, дараа нь хэвлийг ярж элгийг  нь хэрчин авсан аж. Түүнийгээ салаттай холин идэх гэж байсан тухайгаа алуурчин эр ярьсан байна.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.