2017.10.08 · niitlelch.mn (Archiv)
· Архив
Халаасанд нь байсан гар утас гэнэт хурц гэрэл гарган дэлбэрчээ.
Халаасанд нь байсан гар утас гэнэт хурц гэрэл гарган дэлбэрсэн хэрэг Индонезэд боллоо. 2013 онд үйлдвэрлэгдсэн Samsung Grand Duo загварын гар утас хэрэглэдэг нэгэн Индонез хүнд энэ явдал тохиолдсоныг зочид буудлын камерны бичлэг харуулжээ.
Утасны эзэн Юлиантогийн бие галын улмаас бага зэрэг түлэгдсэн болохыг орон нутгийн цагдаа мэдээлжээ. Самсунг компани энэ явдалтай холбогдуулан тайлбар гаргасан байна. Тайлбарт “Хэргийг шалгасны дүнд бид энэхүү гар утсанд Самсунгийн өөрийн, эсвэл Самсунгийн зөвшөөрсөн үйлдвэрлэгчийн баттерейг ашиглаагүй байсныг илрүүллээ” гээд Самсунгийн гар утсанд зөвхөн зориулалтын баттерейг ашиглах ёстойг зөвлөсөн байна.
Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.