Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих бүтээн байгуулалтын ажил өнөөдөр эхэлнэ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт ДЦС 2-ын хашаанд ДЦС-5-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих тендерт Камбож улсын “Митайм интернэйшнл” компани шалгараад буй. 300 МВт цахилгаан, 340 Гкал дулааныг төвийн системд нийлүүлэх тус станцыг барих бүтээн байгуулалтын ажил өнөөдөр(2026.05.04) эхлэх юм байна. Станцыг дулааны хоёрдугаар станцын үнсэн сангийн газар дээр барих бөгөөд 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. ДЦС-5 ашиглалтад орсноор Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, III, IV болон I хорооллыг дулаанаар хангана гэж нийслэлийн удирдлагууд мэдээлээд буй. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.