Хуучны орон сууцнуудын гадна фасад дээврийн шинэчлэл 65 хувьтай байна
Linked automatically by name · ⚑ Report an error
Иргэдийн тав тухтай амьдрах орчныг сайжруулах, хуучны угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулах зорилгоор гадна фасад, дээврийн засвар, шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд байрлах 23 дугаар байрны таван блок бүхий орон сууцны гадна фасадын дулаалга, дээврийн засварын ажлыг гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар ажлын явц 65 хувьтай үргэлжилж байна. Тус ажлыг Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн хүрээнд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа юм. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.