Нэг үүрэг, мянган дурсамж
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Хүн заримдаа өөрийнхөө сонгосон замд эргэлзэх үе тохиодог. Надад ч бас мэргэжлээ зөв сонгосон эсэхэд эргэлзэж явсан үе бий. Харин дэлхийн халуун цэг болох Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн багийн хэвлэл мэдээллийн төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэхдээ сонгосон мэргэжлийнхээ үнэ цэнийг, хэрхэн яагаад сэтгүүлч болохыг хүссэнээ дахин нэг удаа ойлгож авсан юм. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд нэгэн зорилгын төлөө нэгдсэн олон сайхан залуусын дунд алба хааж, тэдний өдөр бүрийн үүрэг гүйцэтгэл, сахилга бат, тэсвэр хатуужил, эх орноо гэх сэтгэлийг ойроос мэдрэх боломж надад олдсон. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.