12/10/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

“Улаанбаатар олон улсын IX кино наадам”-ын “Шилдэг түүхэн кино”.

Монголын кино урлагийн салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилгоор “Улаанбаатар олон улсын IX кино наадам”-ыг амжилттай зохион байгуулжээ.

Энэ удаагийн наадамд Монгол, Америк, Ази, Европын кино уран бүтээлчид болон олон улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид уригдан оролцсон байна. Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Монгол киноны уралдааныг зарласан бөгөөд тус уралдаан нь “Уран сайхны кино”, “Түүхэн кино”, “Хүүхдийн кино”, “Нээлтийн кино” гэсэн дөрвөн төрөлд тус бүр нэг кино бүтээлийг шалгаруулсан юм. Нээлтээ хийгээд нэг сар ч болоогүй байгаа хэдий ч дэлгэцнээ гарснаасаа хойш ашиг орлогоороо жагсаалтыг тэргүүлж буй “Зүрхний хилэн” кино энэ удаад мөн амжилтын буухиагаа үргэлжлүүлжээ.

Дэлгэцнээ гаргахаасаа л өмнө үзэгчдийн хүлээлт үүсгээд байсан тус бүтээл “Улаанбаатар олон улсын IX кино наадам”-ын “Шилдэг түүхэн кино”-ны шагнал хүртсэн байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.