Сургууль бүрийг өндөр хурдны интернэтэд холбож, цахим боловсролын хүртээмжийг нэмэгдүүлнэ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Өнөөгийн байдлаар улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 98 хувь нь интернэт сүлжээнд холбогдож, үйлчилгээний дундаж хурд 140 Mbps хүрчээ. Түүнчлэн сумын төвийн интернэтийн хурдыг 100 Mbps-ээс 1 Gbps, аймгийн төвийнхийг 1 Gbps-ээс 10 Gbps болгон нэмэгдүүлсэн байна. Боловсролын салбарын цахим дэд бүтцийг өргөжүүлэх, сургалтын орчныг шинэчлэх, хүүхэд бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлэх зорилгоор “GIGA санаачилга: Сургууль бүрд интернэт, хүүхэд бүрд тэгш хүртээмжтэй боловсрол” үйл ажиллагааг зохион байгуулсан юм. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.