12/10/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Сансрын биет дэлхийгээс 42 мянга орчим км зайтай нисэж өнгөрнө.

Өнөөдөр нэгэн астероид буюу сансрын биет эх дэлхийгээс 42 мянга орчим км зайтай нисэж өнгөрөхөөр байна гэж АНУ-ын Сансрын уудам, агаарын орон зайг шинжлэн судлах төв буюу НАСА агентлаг мэдэгдсэнийг “Би-Би-Си” телевиз уламжилжээ.  “2012 TC4” энэ сансрын биет нь эх дэлхий болоод хиймэл дагуулуудад ямар нэгэн аюул учруулахгүй, харин ч астериодоос сэрэмжлүүлэх системүүдийн үйл ажиллагааг шалгах боломж болно гэж НАСА-гийн шинжээчид мэдэгдсэн байна.

Судлаачид энэ биетийг анх таван жилийн өмнө олж илрүүлсэн аж. Уг астероидыг 15-30 м өргөнтэй гэж судлаачид тооцоолжээ. Энэ нь харьцангуй жижиг сансрын биетэд тооцогдож байна. Гэхдээ хэрвээ ийм хэмжээний сансрын чулуулаг биет дэлхийг мөргөвөл аюултай. 2013 онд Оросын төвийн бүс нутгийн Челябинск хотод 20 м өргөнтэй астероид унаж дэлбэрсний улмаас үүссэн хүчтэй долгион нь 5000 орчим байшин барилгын цонхыг хагалж, 1000 гаруй хүнийг гэмтээж бэртээж байжээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.