13/10/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

УДЭТ-ын жүжигчин Б.Одончимэг: Чамдаа ямар их хайртай гээч

Драмын театрын авьяаслаг залуу жүжигчин, адтай, одтой авьяаслаг Одноог та бид сайн мэднэ. Хорвоогийн хамгийн сайхан, гоо үзэсгэлэн юунд оршдог вэ гэдэг асуултыг та яг одоо өөрөөсөө асуугаад үзээрэй.

Миний хувьд хамгийн төгс гоо сайхан “үрээ тээн төрүүлсэн бүсгүй хүнд гэрэл цацруулан оршдог болов уу” гэж тодорхойлсон удаатай.

Дэлгэцнээ бүтээсэн өөрийн гэсэн өнгө төрх, донжтой дүрүүдээрээ олонд танигдаж, хүндлэгдэж яваа УДЭТ-ын жүжигчин, МУСТА Б.Одончимэг хувийн амьдралынхаа талаар тэр бүр дэлгээд байдаггүй ч амаржаад удаагүй байгаа. Эмэгтэй хүн бүрийн энэ амьдралаас авах хамгийн сайхан мэдрэмжийн нэг нь ээж болох.

Энэ торгон мэдрэмжээ тэрээр ” Үр минь ээж нь чамд хичнээн их хайртайг ганцхан чи л мэднэ. Учир нь чамаас өөр хэн ч миний зүрхийг дотроос нь чагнаж үзээгүй шүү дээ” хэмээжээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.