Зүүн аймгуудын нутгаар цасан шуургатай тул хол замд гарахгүй байхыг анхааруулж байна
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай байгаа тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдах нөхцөл бүрдсэн байгааг ЦУОШГ-аас онцгойлон анхаарууллаа. Бусад нутгаар хур тунадас орохгүй, салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11, зүүн аймгуудын нутгаар түр зуур 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар 4-9, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 13-18, бусад нутгаар 8-13 градус дулаан байх юм. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.