15/10/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

“Вансэмбэрүү-2017” үзэсгэлэн худалдаа болж байна.

Үндэсний үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрийг дэмжих, сурталчлах, экспортонд зуучлах зорилго бүхий “Вансэмбэрүү-2017” үзэсгэлэн худалдаа өнөөдөр Улаанбаатар төмөр замын үзэсгэлэнгийн танхимд болж байна.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд “БМ гутал”, “Хас” гутал, “Ньюгалакси”,“Шинэ сүлжээ кашимер” ХХК, “Ундрах урлан”, “SRB”, “Монгол эсгий эдлэл”, Тод оймс” зэрэг 45 аж ахуйн нэгж оролцож байгаа аж.

“Вансэмбэрүү-2017” үзэсгэлэн маргааш өндөрлөх бөгөөд энд гар урлал, эсгий, ноос, ноолууран бүтээгдэхүүнүүд, арьсан эдлэлийг дэлгэжээ. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаа инновацийг нэвтрүүлсэн үндэсний үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэж буйгаараа онцлогтой болж байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.