16/10/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Т.Дэлгэрмөрөн төрсөн өдрөөрөө тоглолт хийнэ

“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн бие даасан тоглолтынхоо товыг зарлалаа.

Түүний тоглолт “Монгол бөхийн өргөө”-нд ирэх арваннэгдүгээр сарын 17-нд болно. Энэ өдөр дуучны болон түүний охины төрсөн өдөр аж.

‘Номин талст’ хамтлагийн залуус төрийн албан хаагчид болж, уран бүтээлээсээ хөндийрснөөс хойш хамтлагийг бараг тарсан гэхэд болно. Хамтлагийн уран бүтээлээс гадна бие даан дуу бүтээж байсан Т.Дэлгэрмөрөн өнгөрсөн хугацаанд бусдаасаа уран бүтээлдээ илүү анхаарал хандуулж байсан ганц дуучин нь.

Тэрбээр өнгөрсөн хугацаанд бие даасан тоглолт хийж, хэд хэдэн цомог ганцаарчлан гаргаж байсан.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.