16.10.2017 · niitlelch.mn (Archiv)
· Archiv
500 мянган еврогийн шагналын сантай ДАШТ Мароккод
Олон улсын жүдо бөхийн холбооноос үнэмлэхүй жингийн ДАШТ-ийг 11-р сарын 11- 12-нд Мароккод зохион байгуулах болсноо зарласан билээ. Хамгийн өндөр шагналын сан буюу 500 мянган евро амалсан тус тэмцээнд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй жүдоч тус бүр 100 мянган евро хүртэх юм. Тодруулбал,
-Алтан медаль-100.000 евро
-Мөнгөн медаль- 50.000 евро
-Хүрэл медаль -25.000 евро
-Шагналт тавдугаар байрт шалгарсан-10.000 евро
-Шагналт долдугаар байрт шалгарсан хоёр жүдоч-5000 евро
-Шилдэг 16-д үлдсэн найм жүдоч- 2500 евро
Харин манай шигшээ багаас Олимпийн аварга, дэлхийн аваргын хүрэл медальт Н.Түвшинбаяр, ОУХМ Б.Тэмүүлэн, Ө.Дүүрэнбаяр, Л.Отгонбаатар нар зодоглохоор мэдүүлгээ өгчээ.
Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.