17/10/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

“Сүрьеэгийн тулгамдсан асуудал, эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сургалт

ХӨСҮТ  “Сүрьеэгийн тулгамдсан асуудал, эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдэвт сургалт зохион байгууллаа. Өнөөдрийн сургалтыг ОХУ-ын клиник лабораторийн оношлогооны тэнхимийн профессор, анагаах ухааны доктор Гизингэр Оксана Анатольевна, Новонордиск компанийн эмч төлөөлөгч, анагаах ухааны магистр Д.Ангар нар оролцож, “Сүрьеэ өвчний үеийн дархлаа дэмжих эмчилгээний орчин үеийн чиг хандлага”, “Чихрийн шижин өвчний орчин үеийн эмчилгээ, ялгаа”-ны талаар сонирхолтой лекц уншлаа.  Энэхүү сургалтыг нээж ХӨСҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг хэлсэн үгэндээ “Өнөөдрийн сургалтанд маань хүрэлцэн ирж, лекц уншиж байгаа Санкт Петербург хотын эрдэмтэн , эмч мэргэжилтнүүдэд баярласанаа илэрхийлье. Энэхүү сургалт маань сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдэд маш үнэтэй лекц болно гэж бодож байна. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсэе ” гэлээ. Тус сургалтанд ХӨСҮТ болон дүүргүүдийн сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүд зэрэг нийт 60 гаруй эмч нар оролцлоо.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.