Х.Нямбаатар: Бизнес эрхлэгчдийг дэмжих жилийн хүрээнд 100 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаас “Чөлөөлье” санаачилгын хүрээнд хоол үйлдвэрлэл, гутал засвар, үсчин, оёдол, кофе шоп, фитнес зэрэг 146 төрлийн бизнесийг зөвшөөрлөөс чөлөөлж, мэдэгдээд шууд эхэлдэг болохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар мөн шийдвэр гаргажээ. Тодруулбал, "Нийслэл 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан. Иймд нийслэлээс Ерөнхий сайдын дээрх санаачилгыг бүрэн дэмжиж, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 бизнесийг зөвшөөрөл, бүртгэл зэргээс чөлөөллөө. Ингэснээр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид цахим системд мэдэгдэл илгээн үйл ажиллагаагаа шууд эхлүүлэх боломжтой болно" гэв. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.