Мазаалайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүлээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй мазаалай баавгайг хамгаалах цогц ажлын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монголын ховор амьтан, ургамал хамгаалах “Мазаалай” нийгэмлэг ТББ, “Хүрээлэн” төслийн гэрэл зурагчин У. Ганбаяр болон Говийн их дархан цаазат газрын А хэсгийн Хамгаалалтын захиргаа хамтран Баруун Тооройн баянбүрдэд мазаалай баавгайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүж, судалгааны дээж авлаа. Тус ажиллагааны үеэр 150 кг жинтэй мазаалай баавгайг барьж, сансрын дохиолол бүхий хүзүүвчийг амжилттай зүүж, эд болон үсний дээжийг авч судалгаанд ашиглахаар бүрдүүлэв. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.