17/10/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Иргэд хуулийн талаарх хүссэн мэдээллээ авлаа

‘’Иргэдийн оролцоотой эрхзүйн шинэтгэлийн жил’’-ийн хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн тасгаас иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх өдөрлөгийг шат дараатай амжилттай зохион байгуулж байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр нийслэлийн төв талбайд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын өмгөөлөгчдийн холбоо болон Монголын нотариатчдын холбоо хамтран төрийн үйлчилгээг чанар хүртээмжтэй хүргэх, шийдвэр гаргах түвшин дэх олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өглөө.

Мөн энэ үеэр иргэдэд нотариатын хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлж, шинээр хэрэгжиж буй хуулийн талаар болон иргэний эрхзүйтэй холбоотой мэдээллийг түргэн шуурхай хүргэсэн байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.