З.Энхболд: Ерөнхийлөгчийг огцруулах үндэслэл нь Үндсэн хууль зөрчиж хууль өргөн барьсан явдал
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
АН-ын Хяналтын ерөнхий хорооны анхны хуралдааны болж, З.Энхболдыг даргаар сонголоо. Тэрбээр хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ Ерөнхийлөгчөөс санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн талаар "Ерөнхийлөгч УИХ-ын талаар хууль санаачлах эрхгүй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг огцруулах үндэслэл нь 33.4-г зөрчиж хууль өргөн барьсан явдал юм" гэв. Мөн тэрбээр "Үндсэн хуулийн 33-р зүйл бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн жагсаалт байдаг. Үүний 4-рт хууль санаачлах хүрээ хязгаар бий. Ерөнхийлөгчийн эрх хэмжээ давж өргөн барьсан энэ хуулийг УИХ хэлэлцэх нь Үндсэн хуулийн зөрчил рүү аваачна. Хэрэв УИХ-ын гишүүд уг хуулийш баталвал ҮХЦ-ийн шийдвэрээр эгүүлэн татах үр дагавартай. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.