Ү.Оюунзул “Үндэсний Цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын даргаар эргэн томилогджээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн ОНӨТҮГ-ын даргаар эргүүлэн томилогджээ. Тэрбээр 2020 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, улмаар 2021 оноос “Үндэсний Цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын даргаар ажиллаж байв. Ингээд 2025 оны хоёрдугаар сард ажлаа хүлээлгэн өгсөн юм. Улмаар Гэрлэх ёслолын ордны захирлаар 2025 оны хоёрдугаар сард томилогдон ажиллаж байгаад дахин дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн ОНӨТҮГ-ын даргаар эргүүлэн томилогдоод байна. Тэрбээр Монгол Улсын их сургуулийг Улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжлээр төгссөн. Төрийн захиргааны удирдлагын магистр зэрэгтэй. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.