Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх санал хураалт ирэх пүрэв гарагт болно
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлуудаас хамгийн их анхаарал татаж буй нь Ерөнхийлөгчөөс санаачлан өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төсөл юм. Тэгвэл парламентын дархлаанд халдах, цөөнхийг хүчгүйдүүлэх эрсдэлтэй гэж үзэж буй уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалт ирэх пүрэв гарагт явагдана. Саналт хураалт баасан гарагт явагдах байсан ч АН-ын бүлгээс завсарлага аваад буй. Тодруулбал, ҮБХ-ын хуралтай холбоотоогоор ирц хангалтгүй байгаагаас гадна хуулийн төсөлтэй танилцах хугацаа шаардлагатай гэсэн шалтгаанаар УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин завсарлага авах хүсэлт гаргасан юм. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.