19/10/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Засгийн газар бүрэлдэж дуусмагц яаралтай цуцлах шийдвэр

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гурван сайдын хамтарсан журмыг цуцална гэдгээ УИХ-ын чуулганы индэр дээрээс мэдэгдлээ.

Хүчирхийлэл, гэмт халдлагад өртсөн балчир хүүхдүүдийн гэмтлийн зэргийг тодорхойлоход үнэ тариф тогтоосон байдаг байна. 2017 оны тавдугаар сарын 3-ны өдөр ХЗДХ-ийн сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд нарын хамтарсан журмаар шүүх шинжилгээний үнэ тарифыг хоёр дахин нэмж тогтоожээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ жилдээ нийслэлийн хэмжээнд  5 сая 300 мянган төгрөгийг энэ хураамжаас төвлөрүүлдэг. Улсын хэмжээнд  найман сая орчим төгрөгийн орлого төсөвт төвлөрдөг мэдээ авлаа. Өвдөж, зовсон, хүчирхийлэлд өртсөн бага насны хүүхдүүдээс Монголын төр 10 мянган төгрөг нэхээд сууж байхаасаа ичих ёстой. Та бид адилхан үр хүүхдүүдтэй улс. Тиймээс засгийн газар бүрэлдэж дуусмагц эхний хуралдаанаар өнөөдөр эсвэл маргааш энэ шийдвэрийг яаралтай цуцална гэлээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.