19.10.2017 · niitlelch.mn (Archiv)
· Archiv
Палеонтологийн шинжлэх ухааны дэлхийн ШИЛДЭГ эрдэмтэн
Энэ бүсгүйг Минжингийн Болорцэцэг гэдэг. Монголын динозавр судлалын хүрээлэнгийн захирлаар ажилладаг тэрбээр хулгайлагдсан Батаарыг Монголдоо авчрахад чухал үүрэг гүйцэтгэсэн хүн юм. М.Болорцэцэг үлэг гүрвэлийн судалгааг хийж Олон улсад таниулах тал дээр үнэтэй хувь нэмэр оруулжээ. Эрдмийн энэ их ажил нь түүнд Палеонтологийн шинжлэх ухааны дэлхийн ШИЛДЭГ эрдэмтэн хэмээх нэр алдрыг авчраад байгаа юм. Тэрээр магистрын зэрэг сээр нуруугүйтэний амьтаны чиглэлээр хамгаалсан. Докторын зэрэгээ “80 сая жилийн өмнө Монголд амьдарч байсан хөхтөн амьтан” гэсэн сэдвээр хамгаалсан. Одоо Америкт багшлахынхаа хажуугаар “Монголын динозавр судлалын хүрээлэн”-гийн захирлаар ажиллаж байна.
Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.