20/10/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

2017 оны 10 сарын 20, Баасан гараг, Дорнын зурхайд

НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САРЫН

ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ЛУУ ӨДӨР

Аргын тооллын: 2017.10.20, Баасан гараг

Билгийн тооллын 1, Сугар гараг

Наран ургах шингэх: 07.18-17.55

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Сансар

Өнөөдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.  Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай. Үс шинээр авахуулах буюу засуулбал нас ахар болно.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.