2017.10.20 · niitlelch.mn (Archiv)
· Архив
Маргааш шаазан урлалын үзэсгэлэн болно
“Үлэмжийн чанар” монгол шаазан урлалын үзэсгэлэн Богд хааны ордон музейд энэ сарын 21-нд буюу маргааш гаригийн 14.00 цагт болох гэж байна.
Үзэсгэлэн үнэ төлбөргүй болох гэнэ. Энэ үеэр Монголын шаазан урлалын мастер, уран бүтээлч Х.Хадхүүгийн Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн хийцээр бүтээсэн бурхадыг олон нийтэд танилцуулах аж.
Түүнчлэн Богд хааны ордон музейд хадгалагддаг Өндөр гэгээн Занабазарын сор бүтээлүүд болон ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Богд хааны ордон музейтэй хамтран явуулсан “Сарьдагийн хийд”-ийн малтлага судалгаагаар илэрсэн Өндөр гэгээн Занабазарын бүтээл туурвилын нэг төрөл болох шавар урлалын бурхад нэг дор дэлгэгдэн олны хүртээл болох аж.
Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.