Сэлэнгийн нутгийн зөвлөл Б.Орхонбаярт өгөөгүй Ланд-300 автомашинаа Г.Эрхэмбаяр аваргад өгчээ
Linked automatically by name · ⚑ Report an error
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Монгол Улсын аварга Гунаажавын Эрхэмбаярын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан өчигдөр Бөхийн өргөөнд болж өндөрлөсөн. Тус барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэв. Харин их шөвөгт дархан аварга Н.Батсуурь, улсын заан Н.Жаргалбаяр нар шалгарчээ. Г.Эрхэмбаяр аваргатай нэгэн цаг үед хамт барилдаж явсан дүү аваргуудаас нь дархан аварга Н.Батсуурь барилдааныг хүндэтгэн зодоглосон бол аварга Ч.Санжаадамба, С.Мөнхбат, П.Бүрэнтөгс нар хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлсэн байна. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.