20/10/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Д.Сумъяабазар: Гадаадын хөрөнгө оруулагчидтай зөв бодлогоор харилцах ёстой.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ажлаа хүлээн авлаа. Ажил хүлээлцэх үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин: “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Д.Сумъяабазар томилогдсон. Д.Сумъяабазар сайдыг томилогдох үед их Оюутолгой, Дубайн гэрээтэй холбоотой, Тавантолгой, алт  олон асуудлыг хөндөн ярьж байсан. Ерөнхий сайд газрын доорх баялгийг газрын дээрх баялаг болгоно гэсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ ажлыг шуурхай хийхийг хүсэн хүлээж байна. Ингээд шинэ сайддаа гялалзсан өндөр амжилт хүсье” хэмээв.

Шинэ сайд Д. Сумъяабазар: “Геологийн үндэсний алба үүсч байгуулагдсаны 78 жилийн ойн баярын мэндийг нийт уул уурхайн салбарт ажиллаж, амьдарч, суралцаж байгаа үе үеийн хүмүүстээ хүргэе. 1945 оны энэ өдөр бүх нийтийн санал асуулгыг явуулж байсан түүхэн өдөр. Монгол Улсын эдийн засгийн суурь болсон салбарыг төлөөлж ажиллах болсондоо баяртай байна. Нөгөө талаас тэр их хариуцлагыг хүлээж байна. Төрийн алба гэдэг бол ёс зүйтэй хууль дүрмийн хүрээнд хариуцлагатай ажиллах ёстой чухал алба. Геологи уул уурхайн салбар гэдэг бол монгол хүн бүрийн амьдралыг тэтгэх чухал салбар тул зөв бодлого явуулах ёстой. Макро эдийн засгийг  тогтвортой түвшинд байлгах, 2018 оны төсөв санхүүгийн бодлогоо зөв уялдуулах хүлээлт байна. Гадаадын хөрөнгө оруулагчидтай зөв бодлогоор харилцах ёстой. Ялангуяа уул уурхайн салбарт хөрөнгө оруулах гэж байгаа, оруулж байгаа Монгол Улсын гадаад харилцаан дээр цаашдын засаглалын тогтвортой байдал чухал түлхэц болно” гэлээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.