21/10/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

2017 оны 10 сарын 21, Бямба гараг, Дорнын зурхайд

НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САРЫН

ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2017.10.21, Бямба гараг

Билгийн тооллын 2, Санчир гараг

Наран ургах шингэх: 07.19-17.53

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Төрөх

Өнөөдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр авахуулах буюу засуулбал хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.