21/10/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Оюуны өндөр чадавхитай хүмүүс биеийн эрүүл мэндээр муу байдаг

Питцерын коллежийн мэргэжилтнүүд оюуны өндөр чадавхитай хүмүүсийн томоохон нийгэмлэг болох Менса байгууллагын гишүүдийн мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Тэгтэл ухаантай хүмүүст сэтгэцийн гажиг үүсэх магадлал хоёр дахин их байдаг нь тодорхой болов. Дээр нь ухаалаг хүмүүс биеийн эрүүл мэндээр муу байдаг нь тогтоогджээ.

Менса байгууллагын 3715 гишүүн айдаст автсан, сэтгэл санаагаар унасан, хий юм хардаг болсон, биеийн идэвхгүй хөдөлгөөнд байдаг зэрэг асуудалтай болохыг судлаачид олж мэдсэн байна. Эдгээр хүмүүсийн оюуны чадавхийн үзүүлэлт 130-аас дээш байсан юм. Тэгвэл дундаж оюуны чадавхитай хүний үзүүлэлт 85-115 байдаг билээ.

Түүнчлэн оюуны өндөр чадавхитай хүмүүс багтраа өвчин, харшил зэрэгтэй болох магадлал өндөр байдаг гэнэ. Үйл явдалд нарийвчилсан дүн шинжилгээ хийх гээд байдаг учраас ухаалаг хүмүүс сэтгэцийн өөрчлөлтөд орох магадлал өндөр байдаг аж.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.