22/10/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Балжинням, Дашням давхацсан билэгт сайн өдөр

НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САРЫН

ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХАР МОРЬ ӨДӨР

Аргын тооллын: 2017.10.22, Ням гараг

Билгийн тооллын 3, Адъяа гараг

Наран ургах шингэх: 07.21-17.51

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Өнөөдөр өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр авахуулах буюу засуулбал эд мал баялаг төгөлдөр болно.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.