23.10.2017 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Улсын харцага О.Хангай түрүүлж, аймгийн арслан М.Эркебулан үзүүрлэлээ

Монгол Улсын начин цолонд хүндэтгэл үзүүлэх, Монгол Улсын Хөдөө аж ахуйн хоршоологчдын төв байгууллага үүсч хөгжсөний 50 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.

Барилдаанд улсын арслан Э.Оюунболд, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, заан Б.Батмөнх, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, харцага Ш.Уламбаяр тэргүүтэй улс, аймгийн цолтой 256 бөх зодоглов.

11 дэх удаагийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат “Хилчин” спорт хорооны бөх, улсын харцага О.Хангай түрүүлж, аймгийн арслан М.Эркебулан үзүүрлэлээ. О.Хангайгийн хувьд харцага цол хүртсэнээсээ хойш гурав дахь түрүүгээ хүртэж байгаа юм. Мөн намрын нээлтийн барилдаан эхэлснээс хойшхи таван барилдааны гуравт нь ийн түрүүлж, бөхчүүдийн чансааг тэргүүлж байна. Харин их шөвөгт улсын заан Б.Батмөнх, харцага Т.Баасанхүү шалгарчээ.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.