23/10/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Сураггүй болсон уулчдаас дөрвөн хүний цогцос олджээ

Отгонтэнгэр ууланд сураггүй болсон хүмүүсээс дөрвөн хүний цогцос олдсон гэж Завхан аймгийн Онцгой комиссоос 14 цагийн үед мэдээллээ.

Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг Отгонтэнгэр ууланд Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 иргэн өнгөрсөн бямба гарагт авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч, 10 иргэн уулнаас бууж, 17 иргэн сураггүй болоод байна. Сураггүй болсон иргэд 35-50 орчим насныхан байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Завхан аймгийн Онцгой комиссоос өнөөдөр гурван шуурхай бүлэг нэмж гаргаад байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.