24/10/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

“Хангарди-2017”-д Сүхбаатар дүүргийн баг тамирчид цомын эзэн боллоо.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын  25 жил, Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойг угтан нийслэл, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид, Ажлын албаны ажилтануудын дунд уламжлал болон зохион байгууллагддаг “Хангарди-2017”  спорт наадам  энэ сарын 21,22-ны өдрүүдэд болж,  шилдэгүүдээ шалгарууллаа.

“Хангарди-2017”  спорт наадамд нийтдээ арван багийн 420 гаруй тамирчид, Сагс, Волейбол, Дартс, Ширээний теннис, Боулинг гэсэн таван төрөлд хурд хүч авхаалж самбаа сорин оролцсон юм.  Багийн нийлбэр дүнгээр тэргүүн байранд Сүхбаатар дүүргийн баг тамирчид амжилтаараа шалгарч, шилжин явах цомын эзэн болсон бол хоёрдугаар байранд Баянгол дүүргийн баг тамирчид, гуравдугаар байранд  Сонгинохайрхан дүүргийн тамирчид шалгарлаа.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.