24/10/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Хувийн хэвшлийг бодлогоор дэмжихийг хүслээ

НИТХ-ын дарга С.Амарсайхан Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн удирдлагуудыг үлээн авч уулзлаа. Тус уулзалтаар Улаанбаатар хотод тулгамдаад байгаа асуудал болох агаарын бохирдол, нийтийн тээвэрийн парк шинэчлэл, гэр хорооллын дулааны алдагдал, хог хаягдлын менежментийг сайжруулах зэрэг асуудлаар ярилцав.

Бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийг, нийслэл хотын эрэлт хэрэгцээнд суурилж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж чадвал гацаанд байгаа олон асуудал бүрэн шийдэгдэх боломжтойг уулзалтын үеэр бизнес эрхлэгчид онцолсон юм.

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2500 автобус шаардлагатай байгаа бөгөөд дотоодод үйлдвэрлэсэн автобусаар шинэчлэх боломжтой юм байна. ҮАҮЗ-өөс НИТХ-ын даргад, Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэх төслийг, үндэсний үйлдвэрлэгч, кластерт орсон жижиг, дунд үйлдвэрлэгч компани, ААН-үүдтэй хамтран хийх боломжийн талаар нэгдсэн хэлэлцүүлэг, зөвөлгөөнийг зохион байгуулах санал тавьлаа. ҮАҮЗ-өөс тавьсан асуудлуудад НИТХ-ын дарга анхаарч, хамтарч ажиллана гэж НИТХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.