24/10/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Дэлхийн шилдэг мэс засалчаар монгол эмч шалгарчээ.

Монгол эмч дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэгээр шалгарчээ. Тодруулбал, Шинжлэх ухааны доктор, УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, АШУ-ы доктор, профессор О.Сэргэлэн 2017 оны “Мэс засалчдын олимп”-д амжилттай оролцож, дэлхийн шилдэг  таван мэс засалчийн нэгээр шалгарчээ. Тэрбээр Монголд элэг шилжүүлэх, дурангийн мэс засал, яаралтай түргэн тусламжийг нэвтрүүлсэн гавьяатай хүн юм. Монголд Шинжлэх ухааны доктор гуравхан эмэгтэй мэс засалч байдгийн нэг нь АШУ-ы доктор, профессор О.Сэргэлэн билээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.